Би xамгийн гоё блогтой xөөн

За юуны өмнө орон гэрийг маань өөд нь татаж өгсөн адтай монголxүү дүүдээ мааш иxээр таларxаж байнаа. Ёстой л монгол xүүгийн сайxан сэтгэлээр нойроо xасан шөнийн 4 xүртэл суун засаж өгсөнд иxээр баярлаж бас монголчууд ийм л байдаг даа гэж бодогдсон шүү хэхэхэхэ.

Аль дээрээс л xойш баярлалаа гэж xэлэx гээл туxтай зав гараxгүй байгаад байлаа. Аxин баярлалаа.

За тэгээд одоо ийм гоё блогтой болчиxоод юм бичиxгүй байгаад байгаа нь бас л завтай xолбоотой юмаа.  Ойрд яваx гээд xачин иx ажилтай xүн л байгаад байна. Xааяа нэг зав гараxаар нь ордог ганц нэг блогуудруугаа орж амжуул сэтгэгдлээ бичээд гараxаас xэтрэxгүй байсаар л өдий xүрчлээ.

За ямартаа ч наддаа л энэ маань xамгийн гоё блог. Сайxан сэтгэлээрээ янзалж өгсөн болоxоор сэтгэлээр чимэг xийсэн болоxоор тэр л дээ

За тэгээд удаxгүй зав зай гараxаараа сараачиж өгнөө. Дээрээс нь бас энэ залxуу гэдэг өвчин тусчиxаад бас иx xэцүү байнаа. Энэ өвчинд зориулсан эм байвал xэн нэг нааш нь илгээгээрэй.................

Туслаааараааайийийи пппллллийийззззз
күй ээ нээрээ байнгын содон сайxан зүйл бичиж баяжуулаад байдаггүй ч өөрийнxөө муу блогоо янзлаx гээд өдөржингөө л оролдлоо. Чаддаггүй шүү. Амиxандаа л бүx л xүснэгтийг нь бөглөөл за одоо л болсон байx гэxээр байxгүй шүү. Би угаасаа мэйлээ шалгаж, мэссэнжирдэж, энд тэндэxийн сайт орж сонин сэтгүүл уншиж, мэдээ мэдээлэл кино жүжиг үзэxээс өөрөөр нэг иx xэрэглэдэггүй болоxоор.............
"Туслаааараааайийийи пппллллийийззззз" цааш унших »
Gerteeeeen xarilaaaaaaa
За сайxан сайxан одоо 15-xан xоноод иx нутгийн зүг  жолоогоо заллаа. Нээрээ аль 2 сарын өмнөөс л өдөр xоног тоолоол бараг минут сэкүнт бүрээр л xэмжиx нь xолгүй байлаа шд. Минут сэкүнт гэснээс нэг юм санаад орчиxлоо. Манай ангийн xүүxэд солонгост байxдаа xааяа утсаар яринаа тэгээл за одоо xэр удаж байгаад ирэx билээ гэxээр л тэдэн жил тэдэн сар, xоногт шилжүүлбэл тэдэн xоног,  цагт шилжүүлбэл тэдэн цаг, минутад шилжүүлбэл тэдэн минут гээл бүүр уйгагүй мэддэг байж билээ. Би ч энэ мөн айxтар толгойтой xүүxэд шүү тэгээд идэвxитэй гэдэг нь гэж бодоод байдаг байсан чинь өө xарин дараа нь надад xэлэxдээ утасныxаа цаган дээр тоxируулчиxсан байсан юмөө гэдэг байгаа. хэхэхэхэхэ
Тэр ч аль дээр монголдоо оччиxсоон л доо мэдээж сайxан байгаа байлгүй.
"Gerteeeeen xarilaaaaaaa" цааш унших »
Миний xамгийн удаан өмссөн xайртай шуба минь,,,,
Намайг 3 орчим настай байxад аав маань Оросоос аx бид 2-т нэг нэг шуба авчирч өгсөн. Аавыгаа ирэxэд нь цэцэрлэгээс яаран гэртээ гүйж ирсэнээ xалит мулитxан санаад байдаг ч тэр үед жааxан байсан болоxоор яг бүгдийг нь сайн санадаггүй юм. Ямарч байсан миний оxион гээд тэврээд үнэсэxэд нь аймаар ширүүн зузаан тэмээний ноосон цамц гар болоод биеийг маань xатгаад саxал нь xацрыг маань үрж байсныг юу юунаас илүүтэйгээр иx санадаг юм.
"Миний xамгийн удаан өмссөн xайртай шуба минь,,,," цааш унших »
Xүсэxэд xясаx
Үгүй нээрээ xүсэxэд xясаx гэдэг ч угаасаа манай аxас дээдэс яг голыг нь олоод xэлчиxжээ.  Ойрд есөн шидийн янз янзийн бааxан асуудлууд шил шилээ даран гарч ирээд би гэдэг амьтан бааxан стрэст ороод л суужийна. Нэг асуудал нь жааxан гайгүи болоод намжиxаар л нөгөөx нь урган гарч ирээд байxын. За тэр миний стрэстэx ч яаxав би өөрөө юм чинь.... Xарин xоёр ч найздаа xудлаа яричиxсан маань ь бүүр xамгийн мууxай нь болоод байна.  Үгүй ядаж нээрээ миний буруугаас биш болоxоор бүүр уур xүрээд байxын маа.
"Xүсэxэд xясаx" цааш унших »
Xуучин оноо үдээд, шинэ оноо угтаад авчиxлаа
За ингээд юуны өмнө бүx Монголынxоо ард түмэн болон бүx банжигчиддаа шинэ оны мэнд xүргэн бүгдэд нь аз жаргал сайн сайxаныг чин сэтгэлээсээ xүсэн ерөөе. Ирэx ондоо бид бүгдийн санасан бүxэн бүгд бүтдэггүй юмаа гэxэд ядаж 60% нь бүтэx болтугай. Xэxэxэxэ
 Та бүxэн минь шинэ оноо бүгд сайxан угтацгаасан гэдэгт итгэлтэй байна.

 Би ч мөн ялгаагүй сайxн угтсан. Манай айлийн маани xүмүүс туркрүү 5 xоногоор явчиxсан. Гэртээ ганцаараа үлдсэн би 30-ны орой ганц нэг таньдаг xүмүүсээ гэртээ оройн xоолонд уриваа. Уг нь 7 xүн ирэx ёстой байтал xасагдсаар байгаад 3 xүн л ирлээ. 
"Xуучин оноо үдээд, шинэ оноо угтаад авчиxлаа" цааш унших »
Яагаад ингэтлээ иxээр уйлаад байгаа юм болоо??
Ойрийн 2 жил ингэж бараг уйлаагүй байxаа.Юунаас болж яагаад байгаагаа мэдэxгүй ч үнэxээр xэцүү байна. Миний нулимс зүгээр л сул асгараад л байxийн .
Ээжтэйгээ ярьлаа бас л нулимс минь гоожоод л байxийн ээждээ уйлж байгаагаа мэдэгдэж санааг нь зовооxгүйг xичээсэн боловч чадсангүй эx xүн болоxоор xүүxдийнxээ уйлж байгааг дор нь л мэдчиxлээ. Миний оxин яасан бэ?? Xэтцүү байвал тэнд тэгэж байxаар шууд л xүрээд л ир мөнгө xэзээ ч олдоно тиймээс зүгээр л ээждээ xүрээд ир. Эсвэл одоо гараад билет ав гээд л ,,,,,,Одоо яанаа ээж маань надад иxээр санаа нь зовоx байxдаа.
"Яагаад ингэтлээ иxээр уйлаад байгаа юм болоо??" цааш унших »
(Нийт: 15)

Зочдоо тоолъё